Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
405 ялтныг хугацаанаас нь өмнө тэнсэн суллажээ
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу таван хорих анги хариуцаж ажилладаг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай, ял эдлэх дэглэм дээшлүүлэх, бууруулах асуудлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэдэг байна. Харин энэ оны гуравдугаар улирлын байдлаар 449 захирамжаар 449 хорих ял эдэлж буй ялтнуудын талаарх санал дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ. Хуульд зааснаар хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжснээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан 405 ялтныг хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллажээ. Мөн сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр сэтгэцийн өвчтэй болох нь тогтоогдсон, ялтан ял эдлэхэд саад учруулахуйц хүнд өвчнөөр өвчилсөн гурван ялтныг өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлсөн байна. Тэгвэл таван ялтанг хугацааны өмнө тэнсэн суллах тухай санал, дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, жилд хоёроос дээш удаа сахилгын шийтгэл хүлээж, дахин ноцтой зөрчил гаргасан есөн ялтны хорих ялын дэглэмийг чангаруулсан байна. Түүнчлэн хорих ялын талаас доошгүй хувийг эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж урамшуулагдсан 30 ялтныг ял эдэлж буй дэглэм бууруулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан