Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Лалын улс”-ын алан хядагчид Тажикистанд хүрчээ
Тажикистанд томоохон цуврал алан хядах дайралт хийхээр бэлдэж байсан 13 хүнийг баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд Жалолиддин Садриддинов мэдэгдэв. Тэрээр “Баривчлагдсан этгээдүүд нийслэл Тажикистаныг хойд нутагтай холбож байдаг “Истикол”, “Шахристан” гэсэн хоёр туннель гэх мэт стратегийн чухал объект дээр дэлбэрэлт хийхээр зэхэж байсан” гэжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд Тажикистанд алан хядагч бүлэглэл гэж хориглогдсон “Жундуллох” бүлэглэлийг толгойлогч Мансур Бобоёров гэгч байж.
Энэ этгээд нь зөвхөн Тажикистанд төдийгүй Оросын Свердловск мужид ч ажиллагаа явуулдаг байж. Тажикистаны талын мэдээлснээр алан хядагчид Орост олон зуун мянгаар ажилладаг тажик ажилчдын дундаас хүн элсүүлэх ажлыг эрчимтэй явуулдаг байсан. Алан хядагчид уул нэвтэлсэн чухал туннель зэрэг газар дэлбэрэлт хийж, Тажикистаны төв ба хязгаар нутаг хоорондын зам харилцааг тасалсны дараа цэрэг, цагдаагийн ангиуд руу дайрч зэвсэг, сумны хангамж авахаар төлөвлөсөн байж.
Үүнээс гадна баривчлагдсан алан хядагчдыг Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн сургалтын төвд хорлон сүйтгэх, гишүүн элсүүлэх тусгай бэлтгэл хийсэн байсныг тогтоосон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан