НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Хэрүүлийн дараа…
Сайна байцгаана уу? Ах нь энэ жил 50 хүрч байна. Эхнэртэйгээ ханилаад 25 жил болж байна. Одоо 4 сайхан хүүхдүүдтэйгээ хангалуун сайхан л амьдарч байна. Анх нэг авдар нэг ортой л айл гэр болж суугаад одоо хүртэл жаргал зовлонгийн аль ч үед хамт байж чадсан ханьдаа үнэхээр их баярладаг. Одоо үед ганц хэрүүлийн гайгаас болж бяцхан хүүхдүүд өнчирч байгаад ах нь битүүхэндээ санааширч л сууна. Манай гэр бүл ч бас хэрүүлийн сүүдэрт хангалттай л байж үзсэн, мэдээж салах дээрээ хүртэл тулж л байлаа. Ах нь хэдэн жилийн өмнөөс нэг арга хэрэглэж эхэлсэн юм аа. Хүн уур бухимдалтай үедээ өөрийн сэтгэл хөдлөлөө барих тийм ч амаргүй. Тиймээс хэрүүл үүсэхээс сэргийлэх эсвэл дундуур нь бууж өгөх зэрэг нь их хэцүү шүү дээ.
Харин би хэрэлдсэнийхээ дараа ганцаараа суугаад захиа бичиж эхэлдэг байлаа.
Хэлье гэж бодсон бүх уур бухимдлаа бүгдийг нь захиандаа шингээчихээд тайвшраад ирэхээрээ тэр захиагаа өөрөө уншиж үзээд өөрийнхөө алдааг өөртэйгөө л зөвлөлдөж дотроо боддог байсан. Дараа нь дахиад захиа бичнэ. Гэхдээ энэ удаад эхнэрийнхээ сайхан талууд бас надад хэлж байсан сайхан үгс мөн анх танилцаж байсан дурсамж эхнэртээ өгч байсан амлалтуудаа санаж эхэлдэг. Тэгээд эхнийхээ уур бухимдлын захиаг урж хаячихаад нөгөө сайхан захиагаа эхнэртээ өгдөг боллоо. Эхэндээ хэцүү байсан ч хэрүүлийн үед шүдээ зууж байгаад чимээгүй болчихоод гараад явчихна. Тэгээд л нөгөө уур бухимдлаа захиагаар гаргадаг болсон юм. Сүүлдээ ч хэрүүл бага багааар намжсаар байгаад одоо хааяа маргалдах үе гарсан ч асуудал их эвээр шийдэгддэг болсон. Эхнэрийнхээ сайхан зангуудыг бодохоор нэг л сэтгэл сэргээд хайрламаар санагддаг юм байна лээ.
дэлгэрэнгүйг http://www.cekc.mn/2014/10/%D1%85%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0/
Сайна байцгаана уу? Ах нь энэ жил 50 хүрч байна. Эхнэртэйгээ ханилаад 25 жил болж байна. Одоо 4 сайхан хүүхдүүдтэйгээ хангалуун сайхан л амьдарч байна. Анх нэг авдар нэг ортой л айл гэр болж суугаад одоо хүртэл жаргал зовлонгийн аль ч үед хамт байж чадсан ханьдаа үнэхээр их баярладаг. Одоо үед ганц хэрүүлийн гайгаас болж бяцхан хүүхдүүд өнчирч байгаад ах нь битүүхэндээ санааширч л сууна. Манай гэр бүл ч бас хэрүүлийн сүүдэрт хангалттай л байж үзсэн, мэдээж салах дээрээ хүртэл тулж л байлаа. Ах нь хэдэн жилийн өмнөөс нэг арга хэрэглэж эхэлсэн юм аа. Хүн уур бухимдалтай үедээ өөрийн сэтгэл хөдлөлөө барих тийм ч амаргүй. Тиймээс хэрүүл үүсэхээс сэргийлэх эсвэл дундуур нь бууж өгөх зэрэг нь их хэцүү шүү дээ. Харин би хэрэлдсэнийхээ дараа ганцаараа суугаад захиа бичиж эхэлдэг байлаа.

0 Сэтгэгдэл