“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Байкерууд “Лалын улс”-ын эсрэг байлдана

Шашны хэт явцуу үзэлт “Лалын улс” бүлэглэл Сири ба Иракт удаа дараалан ялалт байгуулсаар байна. Одоогоор энэ бүлэглэлийн дайчид Иракт нийслэл Багдад хот, Сирид Кобани хотыг эзлэх байлдааны ажиллагаа явуулж буй. “Лалын улс” байгууллагынхан газрын тосны хууль бус наймаагаар хоногт гурван сая ам.долларын орлого олдог, Иракийн нэгэн хотын банкийг дээрэмдэн 900 сая орчим ам.долларыг бэлнээр олж авснаар дэлхийн хамгийн баян алан хядах байгууллага болоод байсан юм. Олсон мөнгөөр зэвсэг техник худалдан авч танк, хуягт, хүнд зэвсэгтэй болоод байснаа хэдхэн өдрийн өмнө Сирийн армийн нэгэн онгоцны буудлыг эзлэн авч Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн МиГ-21, МиГ-23 сөнөөгч онгоцуудыг олзолж туршилтын нислэг үйлджээ. Ингэснээр “Лалын улс” бүлэглэл жирийн нэг алан хядах бүлэглэл байхаа больж, хамгийн баян төдийгүй зэвсэглэлдээ олон арван танк, хуягттай, байлдааны сөнөөгч, дайрагч онгоцтой хамгийн хүчирхэг бүлэглэл болж хувирлаа.
Байдал ийнхүү улам хурцдаж байгаад Өрнөдийн орнууд ихэд сэтгэл түгшиж энэ бүлэглэлийн эсрэг тэмцэх эвсэл байгуулаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ ажиллагааны хүрээнд Сири, Иракт очиж алан хядагчдын талд байлдаж байгаа иргэдийнхээ асуудалд ихэд түгшиж байгаа юм. Европын зарим орны албан ёсны хүмүүс харин иргэдээ “Лалын улс” бүлэглэлийн эсрэг талд байлдахад дургүйцэхгүй гэсэн мэдэгдэл хийв.
Тухайлбал, Нидерландын прокурорын албанаас Сирид курдын өөрийгөө хамгаалах хүчний талд байлдаж байгаа байкерүүдын үйлдлийг дэмжсэн мэдэгдэл хийв. Нидерланд хуулиараа иргэдээ харийн улсын армийн эгнээнд ямарваа нэг байлдааны ажиллагаанд оролцохыг хориглодог байсан бол одоо зөвшөөрдөг болсон аж. Прокурорын хэвлэлийн албаны төлөөлөгч Вим де Брюйн энэ талаар “Хуучин хориг одоо хүчингүй болсон. Хамгийн гол нь Нидерландын эсрэг байлдахгүй л байх ёстой” гэжээ.
Нидерландад үйл ажиллагаа явуулдаг байкерүүдын “No surrender” клубийн удирдагч Отто Клаас улсын мэдлийн сувагт ярилцлага өгөхдөө бүлэглэлийнх нь гурван байкер Лалын улсын эсрэг байлдахаар Ирак руу явсан гэж мэдэгдэв. Мөн курд босогчдын хамт калашников барьж зургаа авахуулсан гишүүнийхээ зургийг харуулсан байна.
Германы Көльн хотын “Median Empire” нэртэй байкерүүдын клубын гишүүд алан хядагчдын эсрэг курдуудын талд байлдахаар Сирийн Кобани хот руу явсан тухай “Focus” сэтгүүл бичиж. Клубийн гишүүд “Facebook” хуудсан дээрээ алан хядагчдын хэрхэн байлдаж байгааг харуулсан фото зураг байрлуулсан байна.
АНУ-ын санаачилгаар байгуулагдсан “Лалын улс”-ын эсрэг цэргийн эвсэлд Их Британи, Австрали, Канад, Франц, Нидерланд, Турк, Аравийн хойгийн орнууд оролцохоор болсон. Эвслийнхэн наймдугаар сарын 8-аас эхлэн Иракийн нутаг дээрх алан хядагчдын байрлал руу цохилт өгч эхэлсэн бол есдүгээр сарын 23-аас Сирийн нутаг дээрх газрын тос боловсруулах үйлдвэр, алан хядагчид бэлдэх төв, хангамжийн цуваа руу агаараас цохилт өгч эхэлжээ.
hydlaa jujig tawij baigaa ium. amerikuuud ene baitygai saddam kaddapiig dor n ustgadag, zygeer shou, hen negend daramt yzyylj baigaa ium, zugeeer l neptiin unetei holbootoi. barag amerik, baryyniihan sanhuujuuldeg gesen. siriig tedneer ezluuleed dalimdyylaad cergee oryylah l tuluwluguu baigaa baih. daraa n iran ruu
manai hudlaa biker uud yawahgvi ymuu hahahaha. chaawaasdaa manai bikers gej heden reklamnii sambar baiguullagiin tug hatgaj mungu olhoos tsaashgvi ghahahaha

Шашны хэт явцуу үзэлт “Лалын улс” бүлэглэл Сири ба Иракт удаа дараалан ялалт байгуулсаар байна. Одоогоор энэ бүлэглэлийн дайчид Иракт нийслэл Багдад хот, Сирид Кобани хотыг эзлэх байлдааны ажиллагаа явуулж буй. “Лалын улс” байгууллагынхан газрын тосны хууль бус наймаагаар хоногт гурван сая ам.долларын орлого олдог, Иракийн нэгэн хотын банкийг дээрэмдэн 900 сая орчим ам.долларыг бэлнээр олж авснаар дэлхийн хамгийн баян алан хядах байгууллага болоод байсан юм. Олсон мөнгөөр зэвсэг техник худалдан авч танк, хуягт, хүнд зэвсэгтэй болоод байснаа хэдхэн өдрийн өмнө Сирийн армийн нэгэн онгоцны буудлыг эзлэн авч Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн МиГ-21, МиГ-23 сөнөөгч онгоцуудыг олзолж туршилтын нислэг үйлджээ. Ингэснээр “Лалын улс” бүлэглэл жирийн нэг алан хядах бүлэглэл байхаа больж, хамгийн баян төдийгүй зэвсэглэлдээ олон арван танк, хуягттай, байлдааны сөнөөгч, дайрагч онгоцтой хамгийн хүчирхэг бүлэглэл болж хувирлаа.
Байдал ийнхүү улам хурцдаж байгаад Өрнөдийн орнууд ихэд сэтгэл түгшиж энэ бүлэглэлийн эсрэг тэмцэх эвсэл байгуулаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ ажиллагааны хүрээнд Сири, Иракт очиж алан хядагчдын талд байлдаж байгаа иргэдийнхээ асуудалд ихэд түгшиж байгаа юм. Европын зарим орны албан ёсны хүмүүс харин иргэдээ “Лалын улс” бүлэглэлийн эсрэг талд байлдахад дургүйцэхгүй гэсэн мэдэгдэл хийв.
Тухайлбал, Нидерландын прокурорын албанаас Сирид курдын өөрийгөө хамгаалах хүчний талд байлдаж байгаа байкерүүдын үйлдлийг дэмжсэн мэдэгдэл хийв. Нидерланд хуулиараа иргэдээ харийн улсын армийн эгнээнд ямарваа нэг байлдааны ажиллагаанд оролцохыг хориглодог байсан бол одоо зөвшөөрдөг болсон аж. Прокурорын хэвлэлийн албаны төлөөлөгч Вим де Брюйн энэ талаар “Хуучин хориг одоо хүчингүй болсон. Хамгийн гол нь Нидерландын эсрэг байлдахгүй л байх ёстой” гэжээ.
Нидерландад үйл ажиллагаа явуулдаг байкерүүдын “No surrender” клубийн удирдагч Отто Клаас улсын мэдлийн сувагт ярилцлага өгөхдөө бүлэглэлийнх нь гурван байкер Лалын улсын эсрэг байлдахаар Ирак руу явсан гэж мэдэгдэв. Мөн курд босогчдын хамт калашников барьж зургаа авахуулсан гишүүнийхээ зургийг харуулсан байна.
Германы Көльн хотын “Median Empire” нэртэй байкерүүдын клубын гишүүд алан хядагчдын эсрэг курдуудын талд байлдахаар Сирийн Кобани хот руу явсан тухай “Focus” сэтгүүл бичиж. Клубийн гишүүд “Facebook” хуудсан дээрээ алан хядагчдын хэрхэн байлдаж байгааг харуулсан фото зураг байрлуулсан байна.
АНУ-ын санаачилгаар байгуулагдсан “Лалын улс”-ын эсрэг цэргийн эвсэлд Их Британи, Австрали, Канад, Франц, Нидерланд, Турк, Аравийн хойгийн орнууд оролцохоор болсон. Эвслийнхэн наймдугаар сарын 8-аас эхлэн Иракийн нутаг дээрх алан хядагчдын байрлал руу цохилт өгч эхэлсэн бол есдүгээр сарын 23-аас Сирийн нутаг дээрх газрын тос боловсруулах үйлдвэр, алан хядагчид бэлдэх төв, хангамжийн цуваа руу агаараас цохилт өгч эхэлжээ.
0 Сэтгэгдэл
2014.10.23
2014.10.20























