Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Ким Чен Ун 40 хоногийн дараа олны өмнө гарч ирлээ
Умард Солонгосын дарга Ким Чен Ун 40 хоног олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй, олны өмнө үг хэлэхгүй сураггүй алга болсон явдал дэлхийн хэмжээнд улс төр судлаачдын анхаарлыг ихэд татаад байлаа. Ялангуяа Умард Солонгосын хамгийн том хоёр баяр гэж тооцогддог Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны баяр, Умард Солонгосыг тунхагласны баярын ажиллагаанд оролцоогүйн улмаас судлаачид янз бүрийн таамаг дэвшүүлэх болсон. Зарим нь Хойд Солонгост төрийн эргэлт гарч Ким Чен Уныг баривчилсан эсвэл амийг нь хороож эмэгтэй дүү нь төрийн тэргүүн болсон гэсэн. Хүнд өвдөж үхлүүд байгаа гэцгээж байв. Дэлхийн хамгийн хаалттай улсын нэг тул энэ бүх таамгийг бататгах эсвэл үгүйсгэх боломж бараг байхгүй тул энэ мэт янз бүрийн таамаг удаа дараалан гарч байлаа. Яг л өнгөрсөн жил Ким Чен Уныг хүргэн ахаа нохойд бариулж хороосон гэдэг цуу яриа тарж байхтай адил үйл явдал болсон гэж болно.
Гэвч 40 хоног сураггүй байсан Ким Чен Ун бага эсэн мэндээр гэгээн дүрээ харуулан олны өмнө гарч, Пеньянд баригдсан шинэ хороололтой танилцан барилгачдыг магтсан тухай Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдэгдэж, зураг хөргийг нь ил болгосноор элдэв цуу яриа намжив.
Тараасан гэрэл зураг дээр Ким Чен Ун таяг тулсан байсан тул сураггүй байсан 40 хоногт ямар ч байсан өвдөж байсан бололтой. Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин Ким Чен Уныг хээрийн сургуулийн үеэр гэмтээсэн хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн гэж тайлбарлав. Мэс засал хийлгэхийн тулд Францаас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж авчирсан аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан