Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Apple” Финландыг эвгүй байдалд оруулсан
Өнгөрсөн долоо хоногт олон улсын санхүүгийн рейтингийн “S&P” агентлаг Финланд улсын зээлийн рейтингийг “ААА” байсныг “АА+” болгож бууруулсан. “S&P” агентлаг нь хэвлэлд зориулсан тайлбартаа “Рейтингийг буруулсан нь Финландын эдийн засаг хүн амын хөгшрөлт, ажил эрхэлдэг хүн амын цөөрөлт, дотоодын эрэлт суларсан, дэлхийн зах зээл дээрх мэдээллийн технологийн салбарт эзэлдэг хувь буурсан зэргээс болж эдийн засгийн өсөлтийн хурд буурсантай холбоотой” гэжээ. Мөн нийт экспортын 10 хувь нь ОХУ-д ноогддог тул Оросын хориг хэмжээний улмаас үйлдвэрлэгчид нь нэлээд хүнд байдалд орсон гэж үзсэн байна.
Ийм байдалд ороход Финландын цаасны үйлдвэрлэл ба гар утасны “Nokia” компани хямралд орсон нь багагүй нөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд Александер Стубб “Apple” компанийг Финландын хамгийн том хоёр үйлдвэрлэлийг хямралд оруулсан гол буруутан гэж мэдэгджээ. Тэрээр “iPhone” нь ““Nokia”-г алсан,  “iPad” харин Финландын цаасны үйлдвэрлэлийг хямралд оруулсан ч бид эргэж ирнэ ээ!” гэжээ.
“Nokia” компани нэгэн үе дэлхийн гар утасны зах зээл дээр ноёлдог байсан ч “iPhone” мэтийн ухаалаг утас гарч ирснээс байр сууриа алдсан. Цаасны үйлдвэрлэлийн хувьд Финланд нь Европын хамгийн том цаас үйлдвэрлэгч. Гэвч “iPad”, электрон ном гарч ирснээс цаасны экспорт нь нэлээд унаж хямралд орсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан