НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
“ЗУНШИН”-д гурван сарын “тэнэсэн” өгчээ
Мэргэжлийн хяналтынхныг буруутгаж суусан “ЗУНШИН” ХХК-д Барилга, хот байгуулалтын яамнаас ямар ч байсан арга хэмжээ авчээ. Тус яамны сайдын 2013 оны тушаалаар томилогдсон “ Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсгийнхэн энэ сарын 8-нд хуралдаж “ЗУНШИН” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдсэн гэнэ. Гурван сар хэмээснээ тодотгохдоо “ЗУНШИН” компанийн барилга дээр удаа дараа гарсан ослын талаар МХЕГ-ын дүгнэлт болон цагдаа шүүхийн байгууллагын шийдвэр гартал гэсэн байгаа юм. Энэ тухай мэдээг Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өөрийн фэйж хуудсандаа онцгойлон тавьсан байв. Мэдээж барилгын ажил бараг зогссон энэ цагт тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ гэдэг ээлжийн амралт өгөхтэй адил болох биз. Удахгүй яам нь бүтцийн өөрчлөлтөд орохоор асуудлыг тэгсхийгээд дараад өнгөрчихөж болзошгүй. Тиймээс гурван сарын хугацаанд энэ компанид мэргэжлийн хяналттай дүйцэхүйц хяналт тавих үүрэг хэвлэлийнхэнд ногдов бололтой.

0 Сэтгэгдэл