Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
“Унадаг дугуйн парад”-д оролцогсод 9.2 км аялна
МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд унадаг дугуйн парадыг “Гоё мэдээ, гоё парад” гэсэн уриатайгаар энэ бямба гарагт зохион байгуулна.

Дугуйн парадын ерөнхий зохион байгуулагчаар МЗХ, ЭЗХЯ “Гудамж төсөл”, МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн ЗЦГ, дэмжигч байгууллагаар НЕТГ-ын дэргэдэх Нью имежи клуб, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, МЗХ-ны дэргэдэх Найс байк клуб, Аттила дугуйн дэлгүүр, Cannondale дугуйн дэлгүүр, Никель Ганбаа ХХК, МЗХ-ны дэргэдэх Монголын Авто замчин залуучуудын холбоо ажиллаж байна.

Парад энэ сарын 11-ны 10.00 цагт Чингисийн талбайд нээлтээ хийж Чингисийн талбайгаас баруун 4 зам, баруун 4 замаас зүүн 4 зам, эргээд Чингийн талбай гэсэн маршрутаар нийт 9,2 км явах юм. Зохион байгуулагчид парадад оролцохдоо хамгаалалтын малгай өмссөн байх, унадаг дугуйн урд хойд тормос бүрэн ажиллаж байх, 13-аас доош насны хүүхдүүдийг харгалзах насанд хүрсэн хүнгүйгээр парадад оролцуулахгүй байх гэсэн шаардлага тавьж байна.

Парадаар Эдийн Засгийн хөгжлийн яам “Гудамж” төслийн санаачлан хэрэгжүүлэхээр төвөвлөж байгаа “Ногоон гудамж-Унадаг дугуйн зам” төслийг танилцуулах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан