Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
”Хүүхдүүдийн төлөө өндөрт нисье” төсөл

"Хүүхдүүдийн төлөө өндөрт нисье" төсөл нь НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй ашгийн бус, олон улсын төсөл бөгөөд 2013 оны арванхоёрдугаар сараас эхэлж, 4,5 жилийн хугацаанд үргэлжилнэ. Төслийг Эндрью Паркер гэж залуу анх санаачилсан юм. Төслийн гол үйл ажиллагаа нь дэлхийн 100 гаруй орноор аялж, халуун агаараар ажилладаг агаарын бөмбөлгийг хөөргөх явдал юм. Төслийн багийнхан агаарын бөмбөлгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн ажиллаж буй сургууль, хөтөлбөрөөр зочлохдоо хөөргөж, тус сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, мөн хандив цуглуулах зорилготой. Төслөөр олсон хандивыг Хүүхдийн сангийн Африкийн сургууль болон Азийн сургууль хөтөлбөрүүдэд зарцуулах юм.
Уг төслийг НҮБ-ын Хүүхдийн сангийн бүрэн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн багийнхан очсон улс орон бүрийн Хүүхдийн сантай нягт хамтран ажиллана.

Төслийн нэг гол зорилго бол сургуулиар зочлох. Бид дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй орнуудын сургуулиудаар зочлон, агаарын бөмбөлгөө хөөргөхийн сацуу эдгээр сургуулийн талаархи мэдээллийг харилцан дамжуулж, хүүхэд багачуудад бусад орны сурагч хүүхдүүдийн талаар мэдэх боломжийг бүрдүүлнэ.
"Хүүхдүүдийн төлөө өндөрт нисье" төслийн багийнхан улс орон бүрт НҮБ-ын Хүүхдийн сангийн хийж хэрэгжүүлж байгаа ажлыг биеэр үзэж танилцахын зэрэгцээ гаргасан ололт амжилтыг ч нүдээр үзэх боломжтой болно. Энэхүү арга хэмжээ нь тухайн орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татна гэдэгт бид итгэж байгаа.
Бид төслийн багийнхны аялалын тухай блог хөтлөн, цахим хуудсаараа дамжуулан хүмүүст тогтмол хүргэж байх болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан