Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Эрдэмтэд хурдан турах нууцыг нээв

Британийн эрдэмтэд амархан турах нууцыг олж мэджээ. Тэд түргэн хугацаанд өөрийн бие махбоддоо ямарваа нэгэн хор хохирол учруулалгүйгээр, бас хоолны дэглэм барьж зоволгүйгээр турах боломжтой гэдгийг тогтоов. Та аливаа хоолыг сайтар зажилж идвэл болох нь тэр. Бирмингемын их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар хоол хүнсээ сайтар зажилж дадсанаар тухайн хүний бие махбод илчлэгийг хүлээж авах явдалд эерэгээр нөлөөлдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, та хазсан хоол хүнсээ хагас минут орчим зажилвал амархан турах боломжтой аж. Хоолоо сайтар зажилж иддэг хүмүүс амархан цадаж, оройн хоол идэхгүй байж дөнгөдөг бололтой.

Туршилтад гурван бүлэг хүмүүсийг оролцуулжээ. Тэдэнд бяслаг, хавчуурга махтай талх идэхийг санал болгов. Эхний бүлэг хүмүүс түүнийг хэвийн байдлаар идсэн бол нөгөө нэг хэсэг хүмүүс хоолоо арван секундын туршид зажилж байлаа. Гурав дахь бүлэг хоолоо 30 секунд зажилсан гэнэ. Гэтэл сүүлчийн бүлэг хүмүүс тэдэнд санал болгосон десертээс татгалзсан аж. Мэргэжилтнүүд тухайн хүн амандаа хийсэн хоол болгоныг дор хаяж 30 секунд зажлах юм бол үдэш оройн цагаар цадталаа идэх хүсэл сонирхолгүй болдог байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнээс гадна өдрийн туршид авсан илчлэгийн хэмжээ мэдэгдэхүйц буурдаг учраас амархан турах магадлалтай гэнэ. Гэхдээ хоолыг удаан гэгч нь зажилж идэхэд амтыг нь мэдрэхээ болих аюултай тул турахыг хүсэгчид энэ аргыг сонгож авахдаа нэлээн тэвчээр хатуужил, хүсэл эрмэлзэлтэйгээр хандах хэрэгтэй болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан