Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Гэмт хэрэгтэн охины аав амиа хорложээ
Өнгөрсөн долдугаар сард Японд 16 настай сурагч охин ангийнхаа өөр нэг сурагчийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарч, олныг цочирдуулж байсан. Энэ хэргийг үйлдсэн охины аав өнгөрсөн ням гараг гэртээ хоолойгоо боомилж амиа хорлосон байхыг олсон байна. Энэ хэрэг Японы баруун өмнөд хэсгийн Сасебо хотод гарсан юм.
Олныг цочирдуулсан хэргийн тухайд нэрийг нь нууцалж буй гэмт хэрэгтэн  ангийнхаа сурагч, өөрөөсөө нэг насаар дүү охиныг хөнөөгөөд цогцсыг нь хэдэн хэсэгт хувааж, орныхоо доор нуусан байсныг цагдаагийнхан олсон юм. Тэрээр хэрэг хийх болсон шалтгаанаа "задлан хийж үзэхийг хүссэн" хэмээн тайлбарласан байна. Энэ явдлын дараа түүний аав олны өмнө уучлал гуйсан мэдэгдэл гаргахдаа "Миний охины хийсэн үйлдлийг ямар  ч шалтгаанаар цагаатгаж, өршөөж боломгүй. Хохирогчийн гэр бүлээс хэрхэн яаж уучлал эрэх үгээ ч олохгүй байна" хэмээн хэлж байсан юм.
Түүний охины үйлдсэн хэрэгт гэр бүлийнх нь таагүй уур амьсгал, ээжийнх нь үхэл нөлөөлсөн байж болзошгүй гэж олон нийт үзэж байна. Учир нь, охины ээж өнгөрсөн жил хорт хавдраар нас бараад удаагүй байхад аав нь өөр эмэгтэйтэй гэрлэж, тэрээр үндсэндээ биеэ даан амьдарч эхэлсэн байна. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сард аав руугаа бейсболлын төмөр цохиур барин дайрсан хэрэг ч гарч байжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан