Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Гавьяат эмч Б.Бүлтэн нарт холбогдох хэргийг шүүнэ

Өнөөдөр  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын таван эмчид холбогдох хэргийн шүүх хурал болохоор  товлогдсон байгаа. Энэ хэргийн шүүх хурал энэ сарын 02-нд болох байсан ч өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлогдоод байсан.

Шүүгдэгч  Б.Бүлтэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106,2 дахь хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан. Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан.
 Шүүгдэгч нар нь  БЗД-ийн иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхэсийг гүйцэд гаргаагүйгээс эмэгтэйн саванд эхэс үлдэж, гурван удаа мэс засалд орсон боловч эмэгтэй амиа алдсан хэрэгт буруутгагдаад байгаа билээ.
0 Сэтгэгдэл
tiishde vnen2
ugaasa yaj gaviyat bolsiin yostoi muu yum bnlee bie setgeleeree medersen yamarch hariutslagagvi hudlaa yamar yumnii gaviyat odoo boltol gomdoltoi iimerhv yumnud yal awul taarna emegtei hvn eh hvn bj muuhai awgai
гавьагүй гавьат байна даа
Хамгийн их уншсан