Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Ихрүүдийн аль нь хаан ширээ залгамжлах вэ
Монакогийн хунтайж Альбертын гэргий Шарлен хэдэн сарын дараа амаржина. Түүнийг хэвлийдээ хоёр ихэр хүүхэд тээж байгаа гэсэн баттай бус мэдээлэл тархаад байгаа. Гэхдээ 36 настай гүнжийг ихэр хүүхэд тээж байгаа гэсэн мэдээллийг маш ойрын эх сурвалж нь анх ам алдсан юм.
Хэрэв гүнжээс хоёр ихэр хүүхэд төрвөл хэн нь хаан ширээ залгамжлах бол гэдэг олны анхаарлыг их татаж байна. Ер нь бол хамгийн эхлээд төрсөн хүүхдэд нь хаан ширээ залгамжлах эрх оногдоно гэж байгаа ч тэр нь охин байвал яах вэ гэсэн асуулт ч давхар гарч ирж байгаа юм. Ямартай ч Монакогийн хаан ширээг залгамжлах үр удам бүр хоёроороо мэндлэх нь.
50 гартлаа хүнтэй гэрлээгүй хунтайж Альбертыг үлдсэн амьдралдаа хүнтэй суухгүй байж магадгүй хэмээн эмээсэн эцэг нь амьд сэрүүндээ хуулиа өөрчилж, хэрэв түүнийг хууль ёсоор гэрлэж, хүүхэдтэй болохгүй бол эгч, дүү нар нь хаан ширээ залгамжилж болно хэмээн хуульчилсан юм. Харин тийм явдал болсонгүй. Хунтайж Альберт олон жил болзсон Өмнөд Африкийн үзэсгэлэнт тамирчин Шарлентай гурван жилийн өмнө гэрлэсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан