Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Туркт эмх замбараагүй байдлын улмаас 15 хүн амь алдлаа

Туркийн зүүн нутгийн хотуудад курд үндэстнүүд жагсч “Лалын улс”-ын зэвсэгт дайчидтай туркийн үндэсний армийн хийж байгаа тэмцэл хангалтгүй байгаа шүүмжлэн эмх замбараагүй байдал үүсгэснээс 15 хүн амиа алдсан байна.
“Лалын улс”-ын зэвсэгт дайчид Туркийн хилээс холгүй Сирийн нутагт  орших курдуудын суудаг Кобани хотыг эзлэх гэж байхад туркийн тал хариу арга хэмжээ авахгүй байгаад курд үндэстнүүд бухимдаж байна.
Кобани хотод Туркт хүлээн зөвшөөрдөггүй Курдистаны ажилчны нам эрх барьдаг болохоор Анкара албан ёсоор хүлээх байр суурьтай  хандаж байгаагаас курд үндэстнүүдэд аюул нүүрлэж байна гэж жагсагчид үзэж байна.
Курдууд туркийн засаг захиргааг “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийг нууцаар дэмжиж байна гэж буруутгаж байгаа юм.
Ийн эмх замбараагүй байдал үүссэнээс Диярбакыр, Мардин, Сиирт, Муш, Ван, Батман гацаануудад хөл хорионы цаг тогтоожээ. Хоёр ч мужид аюулгүй байдлын үүднээс сургуулиудын хичээлийн цагийг өөрчилсөн байна.
Эмх замбараагүй байдлыг далимдуулан хэсэг залуу дэлгүүр мухлаг, хувийн өмчид халдаж, барилга, цагдаагийн машин руу чулуу, шатах шингэн бүхий лонх шидэлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан