Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Умард, Өмнөд Солонгосчууд дахиад буудалцлаа

Мягмар гарагийн өглөөгүүр Умард Солонгосын цэргийн хөлөг онгоц Шар тэнгис дэх цэрэггүй бүсийг нэвтэрсний улмаас Өмнөд Солонгос, БНАСАУ-ын эргүүлийн хөлөг онгоцууд харилцан буудалцсан байна. Энэ талаар Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хорооны мэдээллийг иш татан”Ренхап” агентлаг мэдээллээ. Мэдэгдэлд “Умардын хөлгийг зогсоохын тулд манай цэргийнхэн урьдчилан сануулаад  дараа нь анхааруулахаар буудсан” гэсэн байна.
Харин БНАСАУ-ын хөлөг онгоц анхааруулгыг хүлээн авалгүйгээр хариу гал нээсэн,  “Энэ нь биднийг дахин гал нээхэд хүргэсэн. Үүний дараа л хөлөг онгоц эргэж явсан” гэж Өмнөд Солонгосын цэргийн  төлөөлөгч тэмдэглэжээ.
Аль нэг тал нь хохирол хүлээсэн эсэх, хүн шархадсан талаар мэдээлэлд дурдаагүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан