НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Д.Дорлигжав Ерөнхий прокуроруудын уулзалтанд оролцохоор Ташкент хотыг зорьлоо

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав өнөөдөр БНУзбекстан Улсын Ерөнхий прокурор Рашитжан Кадировын урилгаар Бүгд Найрамдах Узбекстаны улсын нийслэл Ташкент хотыг зорьлоо.

Тэрээр Ташкент хотноо 10-р сарын 8- 10 ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны орнуудын Ерөнхий прокуроруудын уулзалтанд оролцож ажлын айлчлал хийнэ.
Ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар, Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ерөнхий Прокурорын Газартай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах ажээ.
Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий Прокурорын туслах, Гүйцэтгэх ажилд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга О.Чулуунбаатар, Улсын ерөнхий прокурорын газрын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцаа хариуцсан хяналтын прокурор Г.Ганзориг нар орсон байна.
0 Сэтгэгдэл
























