Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Сүүлийн 5 жилд 275 хүн авто ослын улмаас нас баржээ
Төв аймгийн Прокурорын газраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг түүний шалтгаан нөхцлийг сүүлийн 5 жилийн байдлаар судалсан байна.

Дээрхи гэмт хэрэг 2010 онд 132 хэрэг гарч 51, 2011 онд 192 гэмт хэрэгт 59, 2012 онд 161 гэмт хэргээс 61, 2013 онд 180 гэмт хэрэг гарч 71 хүн тус тус нас баржээ.

2014 оны 10 сарын байдлаар  хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 72 удаа гарч 92 хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирч, 33 иргэний амь нас хохирч, иргэд байгууллагад 128.943.010 төгрөгийн хохирол учраад байна.

 Сүүлийн 5 жилд Төв аймгийн нутаг дахь авто замд 737 хэрэг гарч, 275 хүн авто ослын улмаас нас барсан нь жолооч нарын хурд хэтрүүлдэг, анхаарал болгоомжгүй явдаг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, замын нөхцөл байдалд автомашины хурдыг тохируулан явдаггүй зэрэг жолооч нарын хариуцлагагүй байдлууд нөлөөлсөн байна.

Иймд Төв аймгийн нутаг дахь авто замд хөдөлгөөн үйлдэж буй жолооч нар анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан