Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Исламын улс дахин нэг хүний аминд хүрлээ

Алан Хеннинг
ISIS буюу Исламын улс бүлэглэлийнхэн дахин нэг хүний аминд хүрснээ дүрс бичлэгээр цацлаа. Тэд өөрсдийн барьцаалж байсан Британийн иргэн Алан Хеннингийн хоолойг хэрчиж амь насыг нь хөнөөж буй бичлэгтээ АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандсан үгээ ч давхар дайжээ.
Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхээр яваад өнгөрсөн жил террористуудад баригдсан Алан Хенингийг Исламын улсын дараагийн золиос болно гэдгийг бараг сарын өмнөөс ISIS мэдэгдсэн. Гэвч Британи улс, барууны орнууд энэ бүлэглэлийн эсрэг агаараас довтлохоос өөрөөр тэмцэж чадахгүй байгаа учир Алан шиг эгэл жирийн иргэд хохирсоор байх бололтой. Тэд Алан Хеннингийн хоолойг хэрчиж үзүүлсний дараа дараагийн золиос нь АНУ-ын армид алба хааж байсан Петер Кассиг болно гэдгийг харуулсан аж.

Петер Кассиг
Ингэхдээ өөрийгөө Жихад Жон хэмээн нэрлэсэн террорисит "Обама чи Сири рүү довтолж, манай хүмүүст халдсаар байгаа учир би танай хүмүүсийг хүзүүг огтолсоор байх нь" хэмээн хэлжээ. Тэрээр мөн Алан Хенингийг хөнөөхдөө түүний үхэлд Сири рүү агаараас довтлохыг зөвшөөрсөн Британийн парламент буруутай гэж мэдэгдсэн байна.
Энэ мэдээ Алан Хенингийн гэр бүл, түүний эхнэр, хоёр хүүхдэд нь маш хүндээр тусч байгаа тухай нэвтрүүлгүүд гарсаар байна. Хохирогчийн эхнэр нөхрөө амьд үлдээхийг гуйж террористуудад хандсан боловч тус болсонгүй.

Алан Хеннингийн эхнэр хэд хоногийн өмнө террористуудад хандан нөхрийг нь суллахыг гуйсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан