Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АНУ-д 9-р сарын 11-ний халдлагад өртөгсдийн дурсгалын цогцолбор шатлаа

Америкийн Пенсильван мужид 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагад өртөж амь алдагсдын дурсгалд зориулан босгосон “93 дугаар чиглэлийн нислэгийн дурсгал”  цогцолборт гал гарчээ. Энэ цогцолборын захиргааны гурван ч байшин шатсаны нэгд нь архивын чухал баримтууд байсан юм байна. Цогцолборын захиргаа яаралтай нүүлгэн шилжүүлэх ажил зохион байгуулснаар хүн түлэгдэж шархдаагүй байна. “93 дугаар нислэгийн дурсгалын цогцолборын бүхий л үзмэр, баримтын 10 хувь нь шатсан нэг байшинд байсан, азаар шатдаггүй шүүгээнд байсан болохоор үрэгдээгүй” гэж Үндэсний хүрээлэнгийн удирдах газрын төлөөлөгч Майкл Литтерст хэлжээ.
Галын шалтгааны мэдээлээгүй байна.
Нью-Жерси мужийн Ньюарк хотоос Сан-Франциско хот руу нисч явсан агаарын тээврийн United компанийн 93 дугаар чиглэлийн онгоцыг тэр өдөр алан хядагчид барьцаалан унагаснаар 40 хүн амь үрэгдсэн юм.
Барьцаалагчид онгоцыг авч нисэн Цагаан ордон юм уу, Капитол дахь Конгрессын байшинг мөргөх бодолтой байсан гэдэг.
Тэр өдөр “Аль-Кайда” бүлэглэлийн зэвсэгт дайчид нисэх онгоц барьцаалан Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төв, мөн Пентагоныг мөргөж 3000 шахам хүний амь сүйдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан