Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
”Сууц өмчлөгчдийн холбоо” 15 жилийн ой болж байна
Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан  “Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл”-өөс өнөөдөр Төрийн ордонд баярын хурал зохион байгуулав.

Одоогоос 15 жилийн өмнө шинэ тутам байгуулагдаад байсан Сууц өмчлөгчдийн холбоодын захирлууд санаачлан холбоодын үйл ажиллагааг зангидан чиглүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага байгуулах санал гарган Улаанбаатар, Дархан-уул, Ховд, Дорнод, Орхон, Хөтөл, Завхан, Баянхонгор, Налайх, Багануур, Хэнтий, Архангай, Өмнөговь зэрэг аймаг, хотын 80 гаруй Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөл оролцуулан анхдугаар Их Хурлыг 1999 оны 1 дүгээр сарын 15-ний өдөр зохион байгуулж  “Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл”-ийг байгуулсан түүхтэй.

Ойн баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, “Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл”-ийн ерөнхийлөгч Д.Арвин, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар болон “Монголын Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл”-ийн тулгын чулууг тулалцсан ахмад зүтгэлтнүүд, гүйцэтгэх захирал асан Ш.Жаргалсайхан, Ж.Баяржаргал нар оролцов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан