Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Төрийн байгууллагууд мэдээллийн ил тод байдлын карттай болно
“Ил тод байдал сан” ТББ-аас Азийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа “Нийслэлийн 6 дүүргийн төр, захиргааны байгууллагын мэдээллийн ил тод, нээлттэй байдал” төслийн хүрээнд боловсруулсан “Мэдээллийн ил тод байдлын карт” ба цахим сайтын загварын эхний хувилбарыг танилцуулах хэлэлцүүлэг боллоо.

Уг хэлэлцүүлэгт Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, цахим сайт хариуцсан ажилтнууд,  “Ил тод байдлыг дэмжих түншлэл”-ийн гишүүд, судлаач, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
“Ил тод байдал сан” ТББ нь төр захиргааны байгууллагуудын мэдээллийг  олон нийтэд нээлттэй болгох зорилготой юм.  Ийм ч учраас төрийн байгууллагуудын мэдээлэл хэр зэрэг ил тод байгаа талаар тухайн газрын албан ёсны вэб сайтад судалгаа хийжээ. Ингэхдээ, мэдээллийн нээлттэй байдал, мэдээллийн хүртээмжтэй болон үр ашигтай байдал, агуулгын хувьд хэр зэрэг ойлгомжтой байна вэ зэрэг шалгуур үзүүлэлтийг тусгасан байна.  Үүнд ихэнх төрийн байгууллагуудын цахим сайтад дарга нарын дэлгэрэнгүй танилцуулга, удирдлагуудтай холбоо барих утасны дугаар байдаггүй, сайтад хэрэгцээтэй мэдээлэл ховор, ихэнх нь уриа лоозонгийн шинжтэй, сайтад байгаа мэдээлэл  ашиглагдахааргүй болж хуучирсан,  шинэчлэл муутай гэх зэрэг дутагдалууд  байгаа талаар шүүмжлэлттэй хандаж байна. Гэхдээ зарим нэг төрийн сайтын мэдээллийн ил тод байдал нэлээд нээлттэй тал руу хөгжиж байна гэж дүгнэн Нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны вэб сайт болох www.ulaanbaatar.mn -г  онцолж байсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг Дарга болон НИТХ-ын  тогтоол, тушаал, захирамжийг цаг тухайд нь сайтдаа байршуулж, гадаад руу томилолтоор явсан албан тушаалтны төсвийг дэлгэрэнгүй танилцуулж байгаа нь өмнө нь гарч байгаагүй дэвшилттэй зүйл болж,  мэдээллийн ил тод байдлын соёл аажмаар нэвтэрч байгаагийн жишээ хэмээн онцоллоо.
Одоогоор Нийслэл болон дүүргүүдийн ЗДТГ, ИТХ-ын ажлын албаны дарга нарт “Ил тод байдлын карт”-ыг бөглөж өгөхийг хүссэн албан бичгийг явуулжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр  иргэд  нийслэлийн удирдлагуудын дэлгэрэнгүй танилцуулга болон ажил үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан