Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Барилга дээр ажилласан инженерт л хамаг хариуцлагыг үүрүүлдэг

Хан-Уул дүүргийн хөдөл­мө­рийн хэлтэс, мэргэжлийн хя­налтын хэлтэс хамтран  хөдөл­мөр аюулгүй байдлын чиглэлээр дүүрэгтээ үйл ажиллагаа явуулдаг компа­ниудыг оролцуулсан хэ­лэл­цүүлэг, өдөрлөг зо­хион байгууллаа. Хэлэлцүүлгээр одоо мөрдөж буй хууль өнөөдөр шаардлага хангахгүй байгаа учраас хэрхэн өөрчлөх талаар ярилц­лаа. Хөдөлмөрийн хуульд  хариуц­лага үүрэх тог­тол­цоо  хан­галттай биш байгааг орол­цогчид шүүмжилсэн юм.  
Хан-Уул дүүргийн мэргэж­лийн хяналтын хэлтсийн албаны дарга М.Нямсүрэн “Осол гарсан барилгын захиалагч, удирдлагууд болоод санхүү хариуцсан хүмүүст хариуцлага тооц­доггүй. Барилга дээр ажилласан инженерт хамаг хэргээ тохоод цааш ажлаа үргэлжлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлын өөр инженер ажиллуулдаг. Компанид нь ногдуулах хариуцлага гэж бараг алга. Одоогийн хуулиар бол компанийг 250 мянган төгрөгөөр торгох л заалт байдаг. 250 мянган төгрөг нь өнөөдөр хариуцлага ногдуулж чадах торгууль мөн үү, үгүй юу гэдгийг эргэж харах  хэрэгтэй. Бид хяналт тавьдаг байгууллагын хувьд компанийн тусгай зөвшөөрөлтэй нь ярих, цаашид зөвшөөрөл олгохгүй байх зэргийг хуульчилж өгөх санал оруулсан ч ерөөсөө бодит ажил болж чадахгүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байд­лыг хангах чиглэлээр төсөв­лөгдсөн мөнгөний нэг хувьтай тэнцэх мөнгийг аюул­гүй байдалд зарцуулна гэж байдаг. Тэр нь үнэндээ үйлд­вэрлэлийн, нийтийн аюулгүй байдлын зардал байтугай ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн зардалд ч хүрэхгүй байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид барилгын осол гарах үндсэн шалтгаан нь ажлын хариуцлагын тогтолцоо алдагдсан мөн ажилчдын мэдлэг, туршлагаас шалтгаалж байгааг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байв.
0 Сэтгэгдэл
argagui sh dee. ezen ni mungutei hun yum chini yu gej hariutslaga uureh be dee...
Хамгийн их уншсан