Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Эквадорт нэг тонн гаруй кокайн илрүүлж хураалаа
Эквадорын цагдаа нар гадаадад гаргах гадил жимстэй контейнерт нуусан 1,1 тонн  кокайн илрүүлэн хурааж авлаа гэж тус улсын ДЯЯ мэдээлсэн байна. Хар тамхины наймаачид энэ их хэмжээний хар тамхийг Гуаякиль боомтод гадил ачсан контейнерт нуусан байжээ. Гадил ачсан хөлөг онгоц Испаниар дамжин  Кувейт руу очих ёстой байж. Хэргийн газраас ачаа илгээж байгаа фирмийн төлөөлөгчийг бас баривчлан саатуулсан байна.
Энэ Гуаякиль боомтоос өнгөрсөн зун Орос, Белги, Испани  руу илгээх гэж байсан хагас тонн хэртэй кокайн бас илрүүлж байсан юм.
2013 онд Эквадорт нийтдээ 57,6 тонн хар тамхи илрүүлэн хураасан байна. Өнөөдөр мексикийн хар тамхи наймаалагчид, колумбын дээрэмчид хамтраад Эквадорын гэмт хэргийн бүлэглэлтэй нийлэн АНУ руу  хар тамхи гаргах шинэ зам олохоор ажиллаж байгаа нь үүгээр нотлогдож байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан