Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Билл Клинтон өвөө боллоо
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны ганц охин Челси өчигдөр буюу 26-ны бямба гарагт амаржиж, охинтой болжээ. Үүгээр экс Ерөнхийлөгч Билл Клинтон насандаа 68 насандаа өвөө болж буй бол экс төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 67 насандаа эмээ болж байна. Харин тэднийг ганц охин Челси 34 насандаа ээж болж байгаа юм. Тэдний гэр бүл бяцхан охиндоо Шарлот гэдэг нэр хайрласан бөгөөд Шарлот Клинтон Мезвински гэж албан ёсоор нэрлэх юм байна.
Аав нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллах хооронд олны нүдний өмнө өсч том болсон Челси Клинтон Стэнфорд, Колумбиагийн их сургуулийг төгсч, Оксфордод докторын зэрэг хамгаалсан өндөр боловсролтой эмэгтэй. 2010 онд санхүүгийн мэргэжилтэн Марк Мезвинскитэй гэрлэсэн тэрээр аав ээжтэйгээ хамтран байгуулсан санг удирдахаас гадна саяхныг хүртэл "NBC news"-ийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан билээ.
Анхны зээгээ харж, баяр хөөртөө умбасан эмээ өвөө хоёр нь чухал уулзалтуудаа хүртэл цуцалсан байна. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байгаа Хиллари Клинтон гэр бүлийнх нь хувьд хамгийн чухал үйл явдал болох бяцхан зээгээ хүлээж авч, эмээ болсны дараа сонгуульд өрсөлдөх эсэхээ шийднэ хэмээн мэдэгдсэн удаатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан