Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг халлаа
ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг ажлын ур чадваргүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн ажлаас түдгэлзүүлсэн тушаалыг гаргаж, улмаар тэдний оронд томилохоор ярилцсан зарим нэгнийг нь дуудан саналыг нь асууж байгаа ажээ. Ажлаа өгсөн дарга нарыг ЦЕГ-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн байна. Цагдаагийн хэлтсийн дарга нарын томилгоо ирэх долоо хоногт тодорхой болох аж. Есөн дүүргийн цагдаагийн дарга нараас гадна Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, биеэ үнэлэлттэй тэмцэх газрын дарга Н.Батзориг болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга Д.Энхтөр нарыг мөн ажлаас нь чөлөөлжээ. Н.Батзоригийг Г. Сарангэрэлийн хэрэгт хамааралтай хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол Д. Энхтөрийг юуны учир чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа юм байна.

/uls.mn/politic.html?id_30126
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан