Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Цэрэг татлага 10 дугаар сарын 15-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/774 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах,  гэрээт цэрэгт элсүүлэх  ажлыг   энэ оны аравдугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулах болжээ.

Мөн цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулж ажиллах “Цэрэг татлагын товчоо”-г байгуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах боллоо.

Харин дүүргүүдийн Засаг дарга нар цэрэг татах, халах ажлыг зохион байгуулалтаар хангаж, байр, тээврийн хэрэгслээр ханган, шаардагдах төсөв хөрөнгийг хуульд нийцүүлэн гаргахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгов. Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг дүүргүүдийн цэрэг татлагын товчоо хүлээн авч, ажлын байраар хангах, мэргэшүүлэх сургалтад хамруулах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан