НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
“Буянт-ухаа 1” хорооллын 547 өрхийн гэрчилгээ гарчээ
“Буянт-ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцанд захиалга өгсөн иргэдээс материалаа бүрэн бүрдүүлсэн 713 иргэний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулжээ.

Дээрх иргэдийн тодорхойлолтыг Төрийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна. Үүнээс 547 иргэний гэрчилгээ гарсныг Төрийн орон сууцны корпораци хүлээн авч, бүртгэн иргэд болон арилжааны банкинд хүлээлгэн өгчээ. Харин үлдсэн 166 иргэний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс бүртгэхээр судалж байгаа талаар тус ТОСК-иас мэдэгдлээ.
Төрийн орон сууцны корпораци нь иргэдийн материалыг хүлээн авч, бүрдүүлэлтийг шалган, гэрчилгээ гаргуулах тухай албан бичгээр баталгаажуулан ажлын 3 хоногт багтаан ХУД-ийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж буй аж. Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс иргэдийн материалыг хуульд заасан хугацаа буюу ажлын 14 хоногт багтаан гэрчилгээг гаргаж байна хэмээн албаныхан хэллээ.

0 Сэтгэгдэл