НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Хорих ангийн дарга нарт шаардлага хүргүүллээ
2014 оны эхний хагас жилийн байдлаар хорих ангиудад ял эдэлж буй нийт 2327 ялтнаас 2437 өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн захиргаа нь хүлээн авч шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газраас нийслэл, дүүргийн прокурорын газрын харьяа хяналтад байгаа хорих ангиудад “Ялтнаас хорих ангийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт”-ийн байдлыг шалгажээ.
Шалгалтаар нийт хорих ангийн захиргаа ялтнаас амаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээж авахдаа зохих бүртгэл судалгаанд хамруулж улмаар тэмдэглэл үйлдэж тухайн ялтнаар гарын үсэг зуруулж авдаггүй, нийгмийн ажилтнууд ялтны гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг бүртгэлд бүрэн хамруулдаггүй, өргөдөл, гомдлын бүртгэл нь эмх цэгцгүй, замбараагүй, ойлгомж муутай бичсэн, ялтнуудын гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн хариуг тухайн ялтанд танилцуулж гарын үсэг зуруулж ялтны хувийн хэрэгт хавсаргадаггүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Шалгалтын дүнг үндэслэн нийслэл, дүүргийн прокурорын газраас хорих 401, 409, 429 дүгээр ангийн дарга нарт прокурорын шаардлага хүргүүлэв.
2014 оны эхний хагас жилийн байдлаар хорих ангиудад ял эдэлж буй нийт 2327 ялтнаас 2437 өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн захиргаа нь хүлээн авч шийдвэрлэжээ.Нийслэлийн прокурорын газраас нийслэл, дүүргийн прокурорын газрын харьяа хяналтад байгаа хорих ангиудад “Ялтнаас хорих ангийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт”-ийн байдлыг шалгажээ.

0 Сэтгэгдэл