Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Ногоон ирээдүйн төлөө ахмадууд хамтран ажиллана

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа ахмадуудыг БОНХ-ийн сайд С.Оюун хүлээн авч уулзлаа.

Ахмадууд гээд гэртээ зүгээр суулгүй өөрсдийн боломжоо ашиглан хашаандаа жимсний мод, хүнсний ногоо тариалж, нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмрээ оруулж байгаа ахмадуудад салбарын сайд талархал илэрхийлж, удахгүй болох олон улсын ахмадын өдрийн мэнд дэвшүүллээ. Тэрбээр, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ахмадууд та бүхний туршлага, оролцоо хэрэгтэй. Таримал ойн нөөцийг нэмэгдүүлэх, тарьсан ойгоо өмчлөх, худалдах журам хэрэгжиж эхлээд байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд бидний хийж хэрэгжүүлж байгаа ажил тодорхой үр дүнд хүрч байгаа. Гэвч ойжуулалтын ажил бол төр дангаар хийх ажил биш. Та бүхний оролцоо, шинэлэг санал санаачилга хэрэгтэй. Нийгмийн төлөө, нийтийн төлөө хийх ажлын санал санаачилга дэвшүүлбэл бид бодлого шийдвэртээ тусган ажиллах болно” гэв.

Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Б.Баасан тэргүүтэй ахмадууд хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцсон салбарын сайдад талархаад ногоон ирээдүйн төлөө хамтран ажиллахаа мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан