Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
“Ном бол оюун санааны тусгаар тогтнол” номын баяр болно
“Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уриатай номын баяр 16 дахь удаагаа энэ сарын 20-нд Чингисийн талбайд болно.

Энэхүү номын баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид байна. Тэд өөрсдийн ном бүтээлээ сурталчилан гарын үсгээ зурж худалдаална. Харин ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50 хувь хямдруулахаар болжээ. Мөн тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншигдсан болон уншигдаагүй номын үзэсгэлэнгээр танилцуулах юм.

Энэ үеэр ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их уншигчтай уран зохиолын номын чансааг гаргах юм. Үүнээс гадна номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, шинэ номын нээлт, зохиолч-уншигчдын уулзалт зэрэг арга хэмжээ болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан