НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Ерөнхий сайд 190 км засмал замын нээлтэд оролцлоо
Увс аймагт бүтээн байгуулалтын олон ажил өрнөж байгаагийн нэг нь дууслаа. Улаангом-Наранбулаг, Наранбулаг-Хяргас нуур чиглэлийн 190 км зам ашиглалтад орж, нээх ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. 2008 онд эхлүүлж, улсын төсвөөс 7.5 тэрбум төгрөгийн төсөв зарцуулсан боловч зогсоод байсан энэ замыг Шинэчлэлийн Засгийн газар Чингис бондын 87 тэрбум төгрөгөөр үргэлжлүүлэн барьж, хоёр жилийн дотор хүлээн авч буй аж. Замын ажлыг “Шинжиан Шин Фан” компани Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу гүйцэтгэжээ. Алс баруун хязгаарын Увс аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбогдоход 200 шахам км ойртуулсан энэ замаар аялал жуулчлалын хөгжил түүчээлж, баруун бүсийн эдийн засагт дэм болно хэмээн аймгийн удирдлагууд итгэж байна.
Ерөнхий сайд нутагтаа очсоных Шинэчлэлийн Засгийн газраас санаачилж, хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцлаа. Аймаг бүрт өрнүүлж эхэлсэн том бүтээн байгуулалт болох мянган айлын орон сууцны барилга, "Гудамж" төслийн Увс аймаг дахь ажлыг тэрээр биечлэн шалгав. Эхний ээлжийн долоон давхар 105 айлын гурван блок орон сууцны барилгаас тав дахь давхар хүртэл цутгаж дуусчээ. Энэ онд багтааж ашиглалтад оруулна хэмээн холбогдох албаныхан танилцууллаа. Харин “Гудамж” төслийн хүрээнд Улаангомын төвд 9.5 км хатуу хучилттай зам шинээр тавихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар газар чөлөөлөх, замын трасс тавих ажил нь бүрэн дуусч, ус зайлуулах шугам хоолой болон замын хучилтын ажил үргэлжилж байна гэв. Яаралтай хийх шинэчлэл, бүтээн байгуулалтад зориулж 2012 онд УИХ-аар батлуулсан Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгөөс баруун гурван аймагт битүү зах барьсан. Үүний нэг нь Улаангомд бий. Битүү захын үйл ажиллагаа жигдэрч, ая тухтай орчинд худалдаа үйлчилгээ эрхэлж байна. Ерөнхий сайд шинэ битүү захын үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонслоо. Битүү зах ашиглалтад орсноор өөрсдөд нь ая тухтай ажиллах орчин бүрдсэний дээр бараа бүтээгдэхүүнээ зохистой горимд хадгалан худалдаалж, иргэдийн хүнс, хэрэглээний аюулгүй байдал хамгаалагдаж буйг худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ярьжээ.

0 Сэтгэгдэл