Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Нэг ялтны өдрийн эмчилгээнд 500 төгрөг л төсөвлөдөг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас санаачлан холбогдох яам, эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Хоригдогсдод үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр ШШГЕГ-ын тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Нямгомбоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хоригдлуудад эмнэл­гийн тусламж үзүүлэхэд тулгамдсан ямар асуудлууд байна вэ?
-Эрх зүйн болон үйл ажиллагааны хүрээнд аль алинд нь хүндрэлтэй зүйл бий. Дагаж мөрдөж байгаа хоёр хууль, таван журам байдаг ч хоорондоо зөрчилтэй, хоёрдмол утга санаатай, нарийвчилсан зохицуулалтгүй зүйл олон байдаг. Тухайлбал, ялаас чөлөөлөх, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж үзүүлэх тухай журмаар 18 төрлийн өвчний үед ялаас чөлөөлдөг. Гэтэл үүнд тусгаагүй зайлшгүй ялаас чөлөөлөх шаардлагатай өөр төрлийн өвчин олон байдаг. Мөн энэ журмаар ял хойшлуулах тухай зургаан зүйл байдаг ч яг ямар өвчтэй хүний ялыг хойшлуулах вэ гэдэг нь тодорхойгүй, гэхчлэн зохицуулагдаагүй харилцаа байх жишээтэй. Наад зах нь сэжигтэн яллагдагчид нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх тохиолдолд харуул хамгаалалтыг манай байгууллага хариуцна гээд заасан байдаг. Энэ заалтын дагуу эмч мэргэжилтэнүүд хүнээ үзүүлэхээр аваад гарах гэхээр Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд саад учрууллаа гээд манай эмч нар буруутдаг гэхчлэн зөрчилтэй олон зүйл байдаг.

-Үйл ажиллагааны хүрээнд учирч буй бэрхшээлээ тодруулбал?
-Үйл ажиллагааны хүрээнд хорих байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын дунд мэргэжлийн эмч нар дутагдалтай байна. Хорих байгууллагын барилга байгууламж муудсан, стандартын бус, нэгдсэн эмнэлэгт тавигддаг өрөө тасалгаа тоног төхөөрөмж бүгд дутагдалтай байгаа зэрэг нь хоригдлуудад эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулдаг.

-Энэ олон хүндрэл бэрхшээлийг шийдэх арга замыг юу гэж үзэж байна вэ?
-ЭМЯ, ХЗЯ бусад холбогдох нарийн мэргэжлийн эмч нар яг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой давхардал, хийдлийг яаралтай ажлын хэсэг гаргаад засч залруулах шаардлагатай гэж үзэж байна. Журамлагдаагүй, зохицуулагдаагүй харилцааг яаралтай зохицуулж өгөхгүй бол асуудал үүссээр байх болно. Жишээ нь сэжигтэн өлсгөлөн зарласан тохиолдолд албадан эмчлэх асуудал маш бүрхэг байсаар байна. Албадан эмчилгээ гэж юуг хэлэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм л даа. ОУ-ын гэрээ конвенц, одоо мөрдөж байгаа эрүүл мэндийн хуулинд тухайн хүн халдварт өвчтэй л биш бол албадан эмчлэхгүй гээд заасан учраас бид өлсгөлөн зарласан хүнийг эмчлэх боломжгүй гэсэн үг.  Хоорондоо зөрчилдсөн эрх зүйн баримт олон байгааг нэг мөр болгохгүй бол болохгүй нь. Үүнээс хойш гарах хүндрэл бэрхшээл ч маш их байх болно.

-Эмч мэргэжилтнүүд дутагдалтай байдаг гэсэн. Энэ тухайд?
-Бидний ажиллаж байгаа орчин нөхцөл хүнд, энгийн иргэдээс өөр хүмүүстэй харьцдаг учраас тогтвор суурьшилтай ажиллах хүн ховор. Сүүлийн гурван жилд гэхэд эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой мөнгө улсын төсөвт суугаагүй. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаагүйгээс тоног төхөөрөмж маш муудсан. Улсын төсвөөс энэ жил гэхэд 554.7 сая төгрөгийг зөвхөн эмийн санд зориулж өгсөн. Гэтэл улсын хэмжээнд байгаа 8000 гаруй сэжигтэн ялтны 2500 орчим нь байнгын эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байна. Өөрөөр хэлбэл эмэнд төсөвлөсөн мөнгийг 2500 хүнд хуваавал нэг өдрийн эмэнд 500-600 төгрөг л ногдоно. Ийм мөнгөөр хэр чанартай эмчилгээ хийх билээ.

-Тэгэхээр хууль журамд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ойлголоо. Зөв үү?
-Хэлэлцүүлгийн дараа холбогдох байгууллагад хамтран ажиллах ажлын хэсэг байгуулах санал тавина. Хуульд өөрчлөлт оруулна гэдэг хүндрэлтэй. Эхний ээлжинд одоогийн мөрдөж байгаа хуульдаа нийцүүлэн дагаж мөрдөх журам боловсруулах ажлын хэсэг байгуулах саналтай байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан