НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
”Монгол наадам цогцолборт” шилмэл мал шалгаруулна
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчлан олон нийтэд таниулах зорилго бүхий “Шилмэл мал-2014” арга хэмжээ маргааш “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-т нээлтээ хийнэ.
Энэхүү арга хэмжээний үеэр манай улсад үржүүлж буй үржлийн шилмэл малыг шалгаруулан, үнэ хаялцуулах дуудлагаар худалдахын зэрэгцээ гэрийн тэжээвэр амьтад болон монгол нохойн үзэсгэлэн, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслэл, ном товхимол, малын тэжээл, эм бэлдмэл, цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарах юм.
Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр монгол малын гайхамшигтай арвин генетик нөөц, ашиг шимийн чадавхи, мал аж ахуйн уламжлал, хэв маягийг танин мэдэж, мал үржүүлэгчид өндөр ашиг шимтэй малыг худалдан авч, сүргийн чанараа сайжруулан ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Уг арга хэмжээ энэ сарын 14-нд өндөрлөнө.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчлан олон нийтэд таниулах зорилго бүхий “Шилмэл мал-2014” арга хэмжээ маргааш “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-т нээлтээ хийнэ.Энэхүү арга хэмжээний үеэр манай улсад үржүүлж буй үржлийн шилмэл малыг шалгаруулан, үнэ хаялцуулах дуудлагаар худалдахын зэрэгцээ гэрийн тэжээвэр амьтад болон монгол нохойн үзэсгэлэн, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслэл, ном товхимол, малын тэжээл, эм бэлдмэл, цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарах юм.
Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр монгол малын гайхамшигтай арвин генетик нөөц, ашиг шимийн чадавхи, мал аж ахуйн уламжлал, хэв маягийг танин мэдэж, мал үржүүлэгчид өндөр ашиг шимтэй малыг худалдан авч, сүргийн чанараа сайжруулан ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Уг арга хэмжээ энэ сарын 14-нд өндөрлөнө.
0 Сэтгэгдэл
























