НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Цэцэрлэг барих хандивын аян эхэлжээ
1000 төгрөгөөр нэгдэж хүүхдийн цэцэрлэг барих аян албан ёсоор эхэлж, 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо. Дөрөв, Тавдугаар багийн нутагт баригдах тус цэцэрлэгийн барилгыг “Баялаг эрдэм” компани 600 гаруй сая төгрөгөөр барьж гүйцэтгэх аж. “Хонгорын багачууд” цэцэрлэгийн шав тавих ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцож тус цэцэрлэгт хандив өргөхөө илэрхийллээ.

Тодруулбал аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан сарын цалин буюу нэг сая төгрөгийг хандивлахаа амласан бол Баянхонгор сумын Засаг дарга Ж.Төмөрбаатар 999.000, Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөний тэргүүн Д.Батболд 108.000, “Чандмань-БХР” ХХК-ны захирал н.Сайнбилэг 888.000, БХР сумын ИТХ-ын дарга н.Долгормаа 109.000, “Амар” худалдааны төвийн эзэн н.Байгальмаа 550.000, Дурсамж фото студийн эзэн н.Баянмөнх нэг сая төгрөг, ХДТеатрын дарга С.Энхболд 166.000, БХР сумын Засаг даргын орлогч н.Рэнцэнцэдэв 111.000 төгрөгийг тус тус хандивлахаа амласан бол нээлтийн ёслолд оролцсон хамгийн ахмад настан н.Муна насны тоогоороо 75.000 төгрөгийг хандив болгохоо илэрхийллээ. Ийнхүү иргэн таны хандивласан 1000 төгрөг хүүхдийн цэцэрлэг болж сүндэрлэх сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.

0 Сэтгэгдэл