Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Цэцэрлэгийн багш нар халдварт өвчтэй байжээ
Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байхад цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд хоолондоо хордсон талаарх мэдээ шил шилээ даган гарч, эцэг эхчүүдийн санаа зовоосон. Тэгвэл  Өмнөговь аймгийн Ханбогд суманд хоолны хордлого авсан 69 хүүхдийн хордсон шалтгааныг тогтоохоор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийгээд  багш нараас нь халдварт өвчин халдсан байх магадлалтай гэж үзжээ. Учир нь, цэцэрлэгийн 49 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний вирус илэрсэн байна.  
Мэргэжлийн хяналтын газар цэцэрлэгийн хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, цэцэрлэгийн ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдас, ариутгал хийсэн бодист мөн шинжилгээ хийхэд уснаас нь нян ихээр илэрч, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн 40 арчдасны 26-гаас нь, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрч, цэцэрлэгт халдваргүйтгэл хийсэн хлорамины уусмал нь байх ёстой хэмжээнээсээ 67 хувиар бага байсан нь тогтоогдсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан