Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Явуулын хөдөлмөрийн бирж 7 буудалд ажиллана

Нийслэлийн алслагдсан гэр хорооллуудын ажилгүй иргэдэд хүрч ажиллах зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс санаачлан, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дэмжлэгтэйгээр ажиллуулж байгаа Явуулын Хөдөлмөрийн бирж энэ сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр болох 7 буудалд  ажиллана.
Өнгөрсөн хугацаанд явуулын хөдөлмөрийн бирж Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн алслагдсан хороод, автобусны эцсийн буудлууд, оюутны Б хотхон зэрэг газруудаар ажиллаж 650 гаруй ажил хайгч иргэнийг бүртгэж 198 ажил хайгчийн шууд ажлын байранд зуучилж, 107 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулжээ. Мөн намрын ургац хураалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Намрын ажил- Залуус” төсөлд ажиллаж түр ажлын байраар хангагдах сонирхолтой ажил хайгч, залуучуудыг бүртгэж байгаа юм байна.
Иргэд та бүхэн Явуулын хөдөлмөрийн биржээр үйлчлүүлж байнгын, цагийн болон түр ажлын байранд үнэ төлбөргүй, шууд зуучлагдахын зэрэгцээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдах боломжтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан