Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Халх голын ялалтын ойд зориулсан марк, дугтуй гаргав
Зөвлөлт, Монголын дайчдын Халх голын эрэгт байгуулсан ялалтын 75 жилийн ойд зориулсан шуудангийн марк болон дугтуйг Оросын Өвөр Байгалын хязгаарын засаг захиргааны төв болох Чит хотод танилцуулжээ. Уг марк, дугтуйг “Оросын Шуудан”-гийн ойн босгон дээр тус хязгаарын санаачилгаар гаргасан гэж маркийг танилцуулах ёслолын ажиллагаан дээр Чит хотын захирагч Константин Ильковский хэлжээ.

“Халх голын эрэгт болсон үйл явдлын ач холбогдлыг бүрэн дүүрэн үнэлээгүй” гэж тэрбээр тэмдэглээд, “ЗСБНХУ-ын хувьд дэлхийн хоёрдугаар дайн энэ үйл явдлаас эхэлсэн. Аугаа эх орны дайны генералууд чухам Халх голын эрэгт авьяас чадлаа бүрэн утгаар харуулсан” гэжээ.
Марк бол 100 жилийн настай, тиймээс Зөвлөлт, Монголын дайчдын гавьяа урт удаан хугацаанд дурсагдах болно гэж Ильковский нэмж хэлсэн байна.
Ойн баярт зориулсан марканд япончуудтай хийсэн тулаанд оролцогчдод зориулсан, Монголын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1940 онд гаргасан  “Халх гол. 1939 он. Наймдугаар сар” гэсэн тэмдгийг дүрсэлжээ.
Марк цуглуулагчид шинэ маркийг Оросын шуудангийн салбаруудаас худалдан авч болно. Гэхдээ маркийн хувилбаруудыг зөвхөн Чит хотод үзэх боломжтой. Шуудангийн маркийн хувийг орон нутгийн музей, Өвөр Байгалын хязгаарын ахмад дайчдын зөвлөл, Аугаа эх орны дайны ахмад дайчдын зөвлөл, цуглуулагчид болон орон нутаг судлалынханд өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан