Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Монгол-Оросын архивынхан хамтарч ном бүтээжээ

Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн баярын ёслол, ажиллагаанд оролцохоор ирсэн ОХУ-ын Холбооны архивын агентлагийн дарга А.Н.Артизов, Төрийн цэргийн архивын орлогч дарга В.И.Коротаев нарыг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар Батлан хамгаалах яамнаа хүлээн авч уулзав.

Энэхүү уулзалтад манай талаас Батлан хамгаалалахын төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбат, мэргэжилтэн Т.Оюунбазар нар байлцсан бөгөөд хоёр орны зорилго, үйлс нэгт архивын удирдлагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон боломж бийг дурдаад, саяхан хамтран бүтээж, орос хэлээр хэвлэн гаргасан Халхын голын дайны түүхэн баримт бичгийн эмхэтгэл ном нь анхны томоохон алхам болсон талаар санал нэгдэн ярилцлаа. Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болсон уг номын нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн дарга А.Н.Артизов тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид, Монгол Улсаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарын батлан хамгаалах, архив, зэвсэгт хүчний төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.

Дэлхийн II дайны урьдач нөхцөл болсон, хамгийн олон онгоцтой агаарын тулаан болсон, дэлхийн хүчирхэг армиудын тэмцэл болсон зэргээрээ онцгойд тооцогдох Халхын голын дайны түүхтэй холбоотой бүхий л төрлийн баримт бичгүүдийг эмхэтгэн олон нийтэд дэлгэсэн энэхүү ном нь түүхийн хийгээд судалгааны чухал бүтээл болсон талаар Оросын архивын мэргэжилтнүүд өгүүлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан