Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлох зөвлөгөөн маргааш болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг 09 дүгээр сарын 09-ний өдөр Нүхт корпорэйт цогцолборт зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөн нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оролцогчтой байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой юм. Зөвлөгөөнд яамд, Төрийн орон сууцны корпораци, Үндэсний статистикийн хороо болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно. Энэ удаагийн зөвлөгөөнөөр орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба зорилтот бүлэг, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа, өрхийн орлого, зарлагын статистикийн мэдээллийг холбогдох албаныхан өгнө. Мөн Нийслэлээс орон сууцны хөтөлбөр, эрчим хүчний хэмнэлттэй төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлт зэрэг сэдвээр илтгэл тавина. Зохион байгуулагчид зөвлөгөнөөр тодорхой шийдвэрт хүрэх зөвлөмжийг гаргахаар төлөвлөж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан