Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
М.Энхболд ”Майдар эко хот” төлөвлөлтийн багийнхантай уулзав
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд "Майдар эко хот" төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төслийн менежментийн багийнхан энэхүү шинэ хотын төлөвлөлтийн ажлын явцын талаар танилцуулсан юм. Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот"-ыг 110 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ. Уг хотын дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгэж байгаа юм. Тэд арваннэгдүгээр сард төлөвлөлтөө Монголын талд хүлээлгэн өгөхөөр болжээ.

Тэд хотыг төлөвлөсний дагуу хөгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт, оролцоо чухал байгааг онцлов. Ялангуяа Майдар эко хотыг жишиг төсөл болгож, Германы талаас техник технологи, боловсон хүчний хувьд туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Мөн яваандаа зарим улс орон шиг төр захиргааны байгууллагуудаа энэ хот руу шилжүүлж Улаан­баа­тар хотын төвлөрлийг саа­руу­лах боломжтойг ч хэлж бай­лаа.  
МАН-ын дарга М.Энхболд Төв аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсоны хувьд эко хот байгуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд "Шинэ хот байгуулахаасаа өмнө төлөвлөлтийг сайн хийх нь маш чухал. 1986 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг 680 мянган хүн амтай байхаар тооцож төлөвлөсөн. Гэтэл одоо нийслэлийн хүн ам 1.2 сая орчим болсон. Миний хувьд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа хотын дөрөв дэх ерөнхий төлөвлөгөөг удирдан ажиллаж байсан. Аялал жуулчлал, бизнесийг хөгжүүлэх олон салбар бий болговол хот илүү хөгжих боломжтой. Майдар эко хотыг Америкийн Нью-Йорк, Японы Саппоро шиг төлөвлөлттэй хот болоосой гэж хүсч байна" гээд УИХ-ын зүгээс дэмжлэг шаардлагатай бол санаачилгатай ажиллах болно гэж байр сууриа илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан