Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
“Сурагч” сонин энэ хичээлийн жилээс сэтгүүл хэлбэрээр гарна

Монгол хүүхдүүд социализмын үед “Пионерийн үнэн”, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш “Сурагч” сонинуудыг уншиж хорвоо ертөнцтэй танилцан, бяцхан ухаанаа тэлж, авьяасаа хөгжүүлж, анд нөхөдтэйгөө ойр байж ирсэн. 13 жилийн турш тасралтгүй хэвлэгдэж байгаа “Сурагч” сонин энэ хичээлийн жилээс эхлэн сэтгүүл хэлбэрээр гарахаар захиалгаа авч эхэлжээ. Хэдий сонин нэртэй ч сэтгүүлээс огт ялгагдах юмгүй өнгө, үзэмж, хэмжээтэй, яг сэтгүүл шиг технологиор хэвлэгдэх “Сурагч” сонины захиалга орон даяар бүх шуудангийн салбараар болон сургуулиуд дээр явагдаж байгаа юм байна.

“Хамгийн шилдгийг хүүхдэдээ зориулбал эргээд хамгийн шилдэг нь танд зориулагдана” гэдэг. Монгол хүүхдүүдийн хувьд оюуны цангааг нь тайлах унших зүйл үгүйлэгдэж байгаа. Ийм үед хүүхдээ нэг ч гэсэн унших юмтай байлгахад тань өнгөрсөн жил Монголулсын шилдэг хэвлэлээр шалгарсан “Сурагч” сонины сэтгүүл хэлбэрээр гарах дугаарууд юугаар ч орлуулшгүй ач тусаа өгнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан