Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Өмнөговь аймагт 69 хүүхэд хоолны хордлого авчээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын 69 хүүхэд хоолны хордлого авснаас тавынх нь  биеийн байдал хүндэвтэр байна. Баасан гарагийн 12.00 цагийн байдлаар хөнгөн хордлоготой 64 хүүхдийг гэрт буцааж эмчийн хяналтад авлаа.
Энэ сарын гуравны өдрөөс цэцэрлэгийн, дараа өдрөөс нь сургуулийн хүүхдүүд гэдэс нь базалж гүйлгэсэн, өндөр халуурсан шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандаж эхэлжээ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгийн сүүлийн хоёр өдрийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байна. Шинжилгээний хариу ирэх даваа гарагт гарна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар өнгөрсөн хавар болон долоодугаар сард бүх сумандаа ажиллан сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн байдал зэргийг шалгаж, заавар, зөвлөгөө өгч байсан юм. Ханбогд суманд одоогоор Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн хоёр байцаагч болон халдвартын эмч нар ажиллаж байна.
Баян-Өлгий аймгийн зургаадугаар сургуулийн дотуур байрны хоолонд хордсон 103 хүүхдийн бие сайжирч бүгд эмнэлгээс гарлаа. Цаашид аймаг, нийслэл, сумдын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хадгалалт зэрэгт онцгой анхаарч, дотоод хяналтаа сайжруулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна.
2014.09.05
0 Сэтгэгдэл
Salbariin saiduud ajilaa sain hiigeechee
Хятадуудтай сайн нөхөрлө эцэст нь ингэдэг юм.
ene yu bolood bainaa. bayan ulgiid 103 odoo umnugovid 69
Хамгийн их уншсан