НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Авлигын хэрэгт холбогдсон багш сурагчдыг шүүлээ
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 52 оюутан хоёр багшид холбогдох шүүх хурал ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Авлига өгсөн, авсан зуучилсан хэрэгт буруутгагдаад байсан тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2, 269.2-т зааснаар буруутган шүүсэн юм. Оюутнууд сургуулийн сургалтын албаны менежер Б.Жавхлантөгст ихээхэн хэмжээний хахууль өгч, гайгүй дүн авдаг. Харин менежер Б.Жавхлантөгс туслахаараа сургуулийн компьютерт бүртгэгдсэн оюутнуудын дүнг засдаг байжээ. Мөрдөн байцаалтын явцад сургалтын менежер Б.Жавхлантөгс туслахтайгаа хамтран оюутнуудаас 30 гаруй сая төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон аж. Улсын яллагчийн зүгээс сургалтын менежер Б.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутган, 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр, оюутан Б.Бадамдоржийг бусад оюутнуудаа хахууль өгөхөд зуучилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2-т зааснаар буруутган 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр төлөвлөсөн байна. Харин Б.Бадамдоржийн өмгөөлөгч Г.Батбаяр Эрүүгийн хуулийн задаргааг тайлбарлаж, Б.Бадамдоржийн зүйлчлэлийг 269.1 болгон өөрчилж, төлөвлөсөн 5.6 жилийн хорих ялыг нэг жилийн хорих ял болгон өөрчлүүлжээ. Шүүх хурлын шийдвэрээр Б.Бадамдоржид нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Харин бусад оюутанд 1-3 жилийн хорих ял төлөвлөсөн ч шүүх бүрэлдэхүүн нэг жилийн тэнсэн харгалзах ял оноохоор шийдвэрлэжээ. Сургалтын менежер Б.Жавхлантөгс хоёр настай хүүхдийн хамт хоёулхнаа амьдардаг учир ялыг хоёр жилээр хойшлуулахаар болсон байна.

0 Сэтгэгдэл