Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
НӨАТ-ын урамшууллын тогтолцоог цахим хэлбэрээр явуулна
Бодитой оршиж буй сүүдрийн эдийн засгийг хумьж, санхүүгийн оновчтой удирдлага нэвтрүүлэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Компаниудын төлсөн НӨАТ-ын тодорхой хувийг буцааж олгох, урамшуулах замаар бизнесийн үйл ажиллагааг бүртгэлжүүлэх зохицуулалтуудыг дээрх хуулийн төсөлд оруулсан юм.
Энэ шинэчлэлтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар НӨАТ-ын урамшууллын технологийн шийдэл боловсруулах, техникийн туслалцаа үзүүлэх төслийн нэгж байгууллаа.
“Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгж” нь НӨАТ төлөгчийн төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох систем бий болгох, НӨАТ-ын урамшууллын нэгдсэн платформ байгуулах, татварын хяналт шалгалтыг шинэ шатанд гаргах, цахим падаан ашиглах систем үүсгэх зэрэг чухал ажлуудын технологийн шийдэл боловсруулна.
Татварын орчинд хийх энэ ажлын үр дүнд гараар бичсэн цаасан төлбөрийн баримтын хэрэглээг халж, иргэдэд ч, татвар төлөгчдөд ч чирэгдэл багатай бүрэн автомат үйлчилгээ нэвтрүүлэх юм. Техникийн гүйцэтгэлийн хувьд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан