Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Хүний эрхийн асуудлаар Улаанбаатарт чуулна

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Чуулганы 19 дэх удаагийн хурал Энэтхэг Улсын Дели хотноо энэ сарын 3-5-ны хооронд болж байна.

Энэ удаагийн арга хэмжээний үеэр чуулганы зөвлөлийн гишүүд Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын асуудлаарх Азийн ТББ-уудын сүлжээтэй харилцан санал солилцох, Ази Номхон Далайн Чуулганы жилийн ерөнхий уулзалт болон АНДЧ-ны 2015-2020 оны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх юм. Мөн тус чуулганы эмэгтэйчүүд, охидын хүний эрхийн асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Энэтхэг, Иордан, Монгол улсын хүний эрхийн үндэсний байгууллагууд илтгэл тавих бөгөөд Монгол Улсын ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар Монгол Улсын жишээнд тулгуурлан илтгэл тавина.

Манай улсаас Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар оролцож байгаа юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Чуулганыг толгойлох болсон бөгөөд 2015 онд АНДЧ-ны 20 дахь удаагийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан