Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Нисэх-Яармагийн замыг энэ сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Замын нийт  уртад суурь хучилт, 9 км замд өнгө хучилт, 10 км замын хоёр хажуугаар явган хүний зам хийгээд байна. 2012 оноос он дамжин баригдаж байгаа энэхүү замыг 9 дүгээр сардаа багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа юм. Замын зорчих хэсгийн өргөн - 11.5*2=23 м, Явган хүний зам  4 м, Тусгаарлах зурвас 8 м, Замын нийт өргөн 46 м байх юм.  Хучилтын хийцийн хувьд асфальтобетон хучилт дээд үе - 4 см, доод суурь хучилт 5 см, буталсан чулуун суурь үе - 20 см, Хөлдөлтөөс хамгаалах үе - 45 см байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан