Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Мэргэн буучид олимпын эрхийн төлөө Испанийг зорилоо

Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор манай мэргэн буучид өнөөдөр эх орноосоо мордож байна. Дөрвөн жил тутам болдог буудлагын ДАШТ энэ сарын 6-20-нд Испанийн Гренада хотод болох юм. Энэ удаагийн ДАШТ 2016 оны зуны олимпын наадмын эрх олгох учраас тамирчдын хувьд шийдвэрлэх үүрэгтэй чухал тэмцээн юм.
Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар ажиллах юм байна. Манай олимпын медальтнуудын нэг, гавьяат тамирчин О.Гүндэгмаа зургаа дахь олимпод оролцох эрхийнхээ төлөө энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөнө. 1996 оны Атлантын, 2000 оны Сиднейн, 2004 оны Афины, 2008 оны Бээжингийн олимпод тус тус оролцож  байсан тэрээр ийн Рио-де-Жанейрогийн зуны олимпод оролцох эрхээ өвөртлөхөөр Испанийг зорилоо. Түүнтэй хамт эмэгтэй гар бууны төрөлд ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Т.Баярцэцэг нар өрсөлдөх бол эрэгтэй гар буунд ОУХМ Э.Даваахүү онч мэргэнээ сорино. Харин эмэгтэй урт бууны төрөлд ОУХМ О.Янжинлхам,  Ч. Нарантуяа, Г.Нандинзаяа, Д.Лхамсүрэн Эрэгтэй урт буунд ОУХМ Н.Баяраа, Х.Бямбабаатар, Б.Бишрэл, Ж.Ганхуяг нар тус тус өрсөлдөх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан