Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Нийслэлд бүртгэлтэй хөшөө дурсгалуудыг хамгаалалтад авч, мэдээллийн самбар байрлууллаа

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран нийслэлийн хэмжээнд байгаа хөшөө баримал, түүхэн дурсгалуудыг хамгаалалтад авч, тэмдэгжүүлсэн байна. Тодруулбал, Цэрэндоржийн  хөшөө, 3 унагатай баримал, Нацагдоржийн хөшөө, Төрийн дуулалын дуут хөшөө, Сөүл асар, Энхтайваны хонх  гэх мэт нийслэлийн хэмжээнд байгаа 153 түүхэн дурсгалт барилга, хөшөө баримлуудын хажууд тусгай  мэдээллийн самбар байрлуулж, самбарт  “Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарна. Хөшөөнд гэмтэл учруулах, үг бичих, хурц иртэй зүйлээр зурах, холбогдох захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй шилжүүлэхийг хориглоно хэмээн бичиж, англи монгол хэлээр хөшөөний  тайлбарыг бичжээ.  Тайлбарт тухайн барималыг  бүтээсэн уран барималчийн нэр, хөшөөг бүтээн босгосон он, түүхэн дурсгалын утга учрыг товч, тодорхой бичсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан