НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Дорноговь аймаг хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Энэ жил Монгол улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа билээ.
Ойн хүрээнд Монгол, Орос, Хятадын олон улсын эдийн засгийн форум саяхан Эрээн хотноо зохион байгуулагдаж форумд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг оролцож Эрээн хотын аялал жуулчлалын газартай хил орчимд 7 хүртэл хоногоор аялал зохион байгуулах гэрээг үзэглэжээ.
Энэхүү аялалын эхлэл болгож өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Саранчимэг тэргүүтэй албаны төлөөлөгчид болон 40 гаруй жуулчид Замын-Үүд-Сайншанд-Хамарын хийд гэсэн маршрутаар цайны замын аялалаар өнгөрөгч амралтын өдөр хүрэлцэн ирлээ. БНХАУ-ын Эрээн хотод жилдээ нэг сая дотоодын жуулчин ирдэг байна. Тэрхүү жуулчны урсгалыг Монгол руу татсанаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна орон нутгаа сурталчлах, хөгжүүлэх боломж нээгдэх юм.
Аялал жуулчлалыг хөгжүүлсэнээр аймаг орон нутгийн төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшил аялал жуулчлалын компаниудын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, ашиг оролого нэмэгдэх ач холбогдолтой юм. - See more at: http://zasag.mn/m/dornogovi/view/6460#sthash.XnG3Pcow.dpuf
Энэ жил Монгол улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа билээ.Ойн хүрээнд Монгол, Орос, Хятадын олон улсын эдийн засгийн форум саяхан Эрээн хотноо зохион байгуулагдаж форумд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг оролцож Эрээн хотын аялал жуулчлалын газартай хил орчимд 7 хүртэл хоногоор аялал зохион байгуулах гэрээг үзэглэжээ.

0 Сэтгэгдэл