Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
“Эрүүл мэндийн довтолгоо” аяны нээлт болов

Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай” тушаалын дагуу иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв хэвшил төлөвшүүлэх сургалт, сурталчилгаа хийх “Заавал хэвшүүлэх 21 дадал” Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээний нээлт Дундговь аймагт боллоо.

 Аяны үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан нээж үг хэлэхдээ, “Аяны зорилго нь иргэдийн буруу хэвшил, хандлагыг өөрчилж, амьдралын зөв дадал, хэвшилтэй болоход чиглүүлснээр аливаа өвчнөөс өөрийгөө сэргийлээд зогсохгүй, монгол хүний дундаж наслалт уртсах сайн талтай бөгөөд халдварт бус өвчлөл буурч эмнэлгийн ачаалал буурах болно” гэдгийг онцоллоо. Тус аймгийн иргэдэд зохион байгуулагчдын зүгээс заавал хэвшүүлэх 21 дадлын мэдлэг олголоо.

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, ард иргэдийн төлөөлөл зэрэг нийт 300 гаруй иргэн оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан